“Шонхор”-ын наймаа, түүнийг дагасан эргэлзээг хэн эцэслэх вэ?
Гэтэл энэ удаа “агнуурын шувуу” нэрийн дор шонхор гаргаж, үнийг нь “агнасан, агнуулсан” гэх төлбөр тооцоогоор хааж байна уу гэсэн хардлага төрөхөөр байгааг зарим эх сурвалж хэлж байгаа ажээ. “Агнуурын шувуу” гэх шошго зүүлттэй байгаа нь бодитой, эсэхийг шалгадаг, хянадаг газар байгаа бол удахгүй хариулт өгөх биз ээ.
Тухайлбал, энэ албан тушаалд ажиллаж байсан Д.Даваасамба, Г.Нямдаваа, н.Цогтбаатар нар олгож байсан байдаг. Өдгөө энэ зөвшөөрлийг Төрийн нарийн бичгийн дарга нь өгдөг болсон бололтой. Газрын дарга олгож байсан зөвшөөрлийг Төрийн нарийн бичгийн дарга олгодог болсон нь үнэн бол хариуцлага өндөржсөн бус харин авлига өндрөө авсаны дохио гэлтэй.




