ЭЕШ-ын журам зөрчвөл хуулийн хариуцлага тооцдог болъё
Монголын боловсролын салбар алдаа дутагдал болоод асуудлаар дүүрэн гэдэгтэй бүгд санал нийлнэ. Үүнийг батлах мэт нэгэн муу мэдээ саяхан шуугиан тариад чимээгүй болов. Уг нь ирээдүйн мэргэжлээ сонгохоор шалгалт өгсөн 40 мянга гаруй хүүхдийн хувь заяатай холбоотой ноцтой асуудал үүссэн юм. Эргэн сануулбал, элсэлтийн ерөнхий шалгалт орон даяар энэ сарын 19-22-нд болж 40420 шалгуулагч шалгалтаа өгсөн. Энэ үеэр нийгмийн ухааны хичээлийн шалгалтын даалгавар задарсан тухай мэдээлэл олон нийтийн сүлжээнд цацагдсан. Мөн хэмжээст оноотой холбоотой маргаан дэгдсэн юм. Энэ асуудлаар Боловсролын үнэлгээний төвөөс наймдугаар сарын 22-ны 18:30 цагт мэдээлэл хийсэн.
ЭЕШ-ын журамд "Шалгалтын анги танхимд үзгэн болон тосон бал, гар утас, тооны машин, ном, дэвтэр, компюьтер, таблет болон бусдад саад болох хууран мэхлэх зорилготой ямар нэг зүйл авч орохыг хориглоно” гэж заажээ.
"Бямбаа багш” гэсэн хуурамч аккаунтууд гарч математикийн шалгалтын материалыг 230 мянгаар зарна гэж хүртэл бичиж байна лээ” гэж ярьжээ. Амьдралын хамгийн чухал сонголтуудын нэг болох мэргэжил сонголтын өмнөх чухал шалгалтын журмыг зөрчиж бусдаас тусламж авсан сурагчдын оноог хүчингүй болгоод, тусалсан багш нь уучлалт гуйгаад энэ асуудлыг мартана гэдэг бол эмгэнэл.




