УИХ-ын гишүүдэд тавьж өгсөн шилэн хоргоор хүүхдүүдийг хамгаалсан бол?!
Ямартаа ч хоёр жил хоригдсон хүүхдүүд анги руугаа яарч, хүслийн хонх жингэнэсэн хөлтэй хөөртэй есдүгээр сарын 1 өнгөрлөө. Төрийн гурван өндөрлөг, салбарын сайдаас эхлээд бүгд л "хөөрхөн” зураг, хөнгөхөн мэндчилгээгээр булсан гоё ч өдөр байв. Гэтэл энэ гоё өдрийн ард эрсдэл нуугдаж, эцэг эхчүүд битүүхэн айдастайгаар хүүхдүүдээ сургуульд нь үдэв. Арга ч үгүй. Хичээлийн шинэ жил эхлэхтэй зэрэгцээд коронавирусын халдвар огцом нэмэгдэж олон нийтийг сандаргаж байна. Наймдугаар сарын 30-нд 2200 байсан халдварын тохиолдол хоёр хоногт 3800 давлаа. Нас баралт ч нэмэгдлээ. Ерөөсөө л есдүгээр сарын 1-ний өглөөнөөс эрсдэл эхэлжээ.
Эрдэмтдийн судалгаа, олон улсын хандлагаас эхлээд хэдэн нүүдлийн цаадахыг харсан байх учиртай. Угаас коронавирустай тэмцэх, олон мянган хүүхдүүдийн эрүүл, аюулгүй байдлыг хамгаалахын тулд энэ суудал дээр сууж буй юм.



