Төрийн “стандарт”
Замын-Үүд гэж асуудалтай газар байх. Авлигын үүр болчихсон. Улсын хил дээр атлаа тусдаа хуультай. Тэнд өөр дүрэм үйлчилдэг. Харин тэндэх “үйл ажиллагааг эзэмшигчид” нь эндэх Улаанбаатарт амьдардаг. Тийм л байсан.
Нөгөө талаар жилд 3-4 зөрчил илэрдэг байсан газраас сард 20 илэрнэ гэхээр өмнөхүүд нь ямар нэг байдлаар илрүүлэх дургүй байсан гэсэн үг.
Ер нь бол Л.Эрдэнэчулууныг тэнд томилогдож очихоосоо өмнө хийж байсан ажлаар нь хүмүүс сайн мэднэ. НМХГ-ын даргаар есөн жил ажиллаж байгаа. Хамгийн гол нь түүний үг төрийн хүнийх байдаг. Хяналтаар илэрсэн хуулийн зөрчилтэй төрийн үйлчилгээг бут авдаг. Олон жишээг нь олон түмэн мэднэ дээ. Хууль дагахыг шулуухан сануулдаг нь заримдаа түүнд дайсан бий болгодог байх. Хаанаас ч юм, Л.Эрдэнэчулууны “хууль бус” үйлдлүүдийг дэлгэж өгнө. Дамчин, авлигачин, өөр юу юу билээ дээ, баллаж өгнө.




