Говьсүмбэрийн дарга нар ийм хөрөнгөтэй
АТГ-аас нийтийн албан тушаалтнуудын 2020 оны хөрөнгө орлогын мэдүүлгийн хураангуйг олон нийтэд танилцуулаад байгаа билээ. Манай сонин Их хурлын гишүүд, сайд, дүүргүүдийн Засаг дарга нар, дэд сайдууд, агентлагийн дарга, яамдын Төрийн нарийн бичгийн дарга нар ямар хөрөнгө орлоготойг дэлгэрэнгүй хүргэсэн билээ. Тэгвэл энэ удаад аймаг, сумдын удирдлагуудын хөрөнгө, орлогыг цувралаар танилцуулах хүрээнд Говьсүмбэр аймгийн Засаг дарга Г.Батзам болон Сүмбэр сумын Засаг дарга П.Амарсайхан, Шивээговь сумын Засаг дарга С.Ягаанцэцэг, Баянтал сумын Засаг дарга Д.Мөнх-Эрдэнэ нарын хөрөнгийг онцолж байна.







