Жагсаал хавтгайрвал “хөл хорьж” болзошгүй
Цар тахал гарснаас хойш Засгийн газар, Улсын онцгой комиссоос дөрвөн удаа хатуу хөл хорио тогтоосон. Энэ арга хэмжээ нь тодорхой хугацаанд хүн ам, газар нутгийг хамарч халдварт өвчин тархахаас сэргийлэх, халдварыг анх гарсан голомтод нь барих, хяналтад авахад чиглэдэг.
Эх сурвалжийн мэдээллээр Засгийн газрын гишүүд "...Эдийн засгийг сэргээх тодорхой арга хэмжээ авч, үйлдвэрлэл, үйлчилгээг үе шаттай нээж, энгийн амьдрал руу шилжих алхмыг хийж байгаа. Ийм үед АН улс төрийн зорилготой хавтгайрсан жагсаал зохион байгуулж нийгэмд тогтворгүй байдал үүсгэхүйц нөхцөл үүсвэл хатуу хөл хорио тогтоохоос өөр аргагүй” гэсэн байр суурь дээр нэгджээ.



