“Одоо боллоо” цуглаан АН-ынхан нэгдээгүйг харууллаа
"Одоо боллоо” цуглааныг хоёр тамгатай, хоёр даргатай болсон АН-ынхны эвлэрийг батлах, УИХ-ын нөхөн сонгуульд нэр дэвшигч Э.Бат-Үүлийг дэмжих цуглаан хэмээн гишүүд нь хүлээж байсан.Гэвч АН-ын "цаас” болон "цахим”-аар сонгогдсон гэх 2 дарга хамтдаа оролцсоныг үл тооцвол АН-ын албан ёсны дарга С.Эрдэнээс эхлээд намын аппаратынхан нь оролцсонгүй.
УИХ дахь гишүүдээс Д.Ганбат, С.Одонтуяа, О.Цогтгэрэл, Б.Пүрэвдорж нараас бусад нь ирсэнгүй. Энэ нь АН-ынхан эвлэлдэн нэгдэж чадаагүйг харууллаа хэмээн ажиглагчид дүгнэж байна.



