Үндэсний аудитын газрын албан хаагчид “ТЭРБУМ МОД” үндэсний хөдөлгөөнд нэгдлээ Мэдээ мэдээлэл 6-10-2021, 09:38 537 Хуваалцах Төрийн хяналтын байгууллага үүсч хөгжсөний түүхт 100 жилийн ой 2022 онд тохиож буйтай холбогдуулан иргэд олон нийтэд чиглэсэн хэд хэдэн сайн үйлсийн аяныг зохион байгуулахаар төлөвлөөд байгаагийн нэг нь байгаль орчноо хамгаалах, мод тарих хөдөлгөөн юм.Энэхүү сайн үйлсийн аяныг Төрийн аудитын байгууллагын хэмжээнд хэрэгжүүлэхээр төлөвлөсөн бөгөөд Говь-Алтай аймаг дахь Төрийн аудитын газрын хамт олон “Ногоон Алтай-Бидний Алтай” нэртэйгээр эхлүүлж аймгийнхаа төв зам дагуу зүлэг, мод тарьж, арчилгааг тогтмол хийж хамт олноо түүчээлсэн. Үүний зэрэгцээ Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 76 дугаар чуулганы үеэр дэлхий нийтийн өмнө тулгараад буй уур амьсгалын өөрчлөлтийг шийдвэрлэхэд хувь нэмрээ оруулж “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн өрнүүлэхээ зарласан. Тус хөдөлгөөнийг “Мод тарих үндэсний өдөр”-өөр буюу 2021 оны 10 дугаар сарын 4-ний өдөр албан ёсоор эхлүүлсэн бөгөөд 100 жилийн ойг угтан өрнүүлж буй сайн үйлсийн аяны хүрээнд Үндэсний аудитын газрын хамт олон “Тэрбум мод” хөдөлгөөнд нэгдэж, Сонгино хайрхан дүүргийн 24 дүгээр хорооны нутаг дэвсгэр Баруун салааны Бумбатын булагт мод тарилаа. Нэмэлт хар шороо бэлтгэх шаардлагагүй хөрс сайтай газар тул Бумбатын булагт тарьсан модоо Үндэсний аудитын газрын хамт олон цаашид тогтмол арчилж хамгаалах юм. . “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний нээлт энэ сарын 4-11-ний өдрүүдэд үргэлжлэх бөгөөд аймаг, нийслэл дэх Төрийн аудитын газрууд 100 жилийн ойг угтан хэрэгжүүлж буй энэхүү сайн үйлсийн аяныг аймаг орон нутагтаа түүчээлэх юм. 537 Хуваалцах Facebook Twitter Санал болгох 31-05-2021, 10:53 Имартынхан үндэсний соёл амралтын хүрээлэнд мод тарилаа… 7-04-2020, 11:09 ҮАГ-ын шалгатад МАН,АН, МАХН тэргүүтэй намуудын мөрийн хөтөлбөр тэнцсэнгүй… 25-06-2019, 15:12 ГОВЬ-АЛТАЙ, ХОВД АЙМАГТ БАЙГАЛЬ ОРЧНЫ АУДИТЫН ХУУЛЬ, ТОГТООМЖИЙН ХЭРЭГЖИЛТИЙН МОНИТОРИНГ ХИЙЛЭЭ… 7-12-2018, 17:10 МАН авлигын эсрэг өөрийн үнэлгээг хийхээс татгалзжээ… 9-05-2018, 05:36 Баянзүрхчүүд амралтын өдрүүдэд мод тарина… Сэтгэгдэл АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.