Ш.Адьшаа: Койноос болж Хадгаламж зээлийн хоршоо шиг иргэд хохирвол хэн хариуцах вэ?
УИХ дахь Ардчилсан намын бүлэг /2021.10.11/ өнөөдөр Төрөөс мөнгөний бодлогын талаар 2022 онд баримтлах Үндсэн чиглэл батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцлээ. Энэ үеэр Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн энэ талаар танилцуулга хийлээ. Тэрээр, өмнөх онд 5.6 хувиар агшаад байсан эдийн засаг энэ оны эхний хагас жилийн байдлаар 6.3 хувиар өссөн. Инфляцийн төвшин 8.9 хувьтай байгааг дуулгав. Мэдээлэлтэй холбоотой гишүүд дараахь байр суурийг илэрхийллээ.
"Өмнө нь Монголбанк инфляцийг маш сайн "онилж” ажилладаг байсан. Б.Лхагвасүрэн таны үед инфляцид хэр анхаарч ажиллаж байна. Цаасан мөнгө хэвлэдэг зөвлөл тань энэ жил хэдэн удаа хуралдаж, ямар шийдвэр гаргасан бэ. Цаасан мөнгө хэвлэхэд хэн хяналт тавьж ажилладаг вэ. Экспорт дэмжих асуудалд Монголбанк жаахан санаачилга гаргаж ажиллах хэрэгтэй. Валютын орлого олох жижиг компанийг ч болов дэмжмээр байна.",



