Х.Баттулга Л.Оюун-Эрдэнийг хамгаалж, АН-ынхныг дарамталж байгаа юу?

235
 

Х.Баттулга Л.Оюун-Эрдэнийг хамгаалж, АН-ынхныг дарамталж байгаа юу?

 

Өнгөрсөн долоо хоногийн Даваа гарагт УИХ дахь АН-ын бүлгийн хуралдааны үеэр тус бүлгийн нэр бүхий гишүүд бүлгийн дарга Д.Ганбатыг огцруулах санал гаргасан аж. Гэвч УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Ганбат гэнэт С.Эрдэнийн АН-ын Үндсэн дүрмийн хорооны шийдвэрийг хэрэгжүүлэхээр шийдэн, Ц.Туваан, С.Ганбаатар, Н.Алтанхуяг нарыг бүлгээсээ хассанаа мэдээлсэн билээ.
 
 
Д.Ганбат өнөөдөр мөн мэдээлэл хийн, "АН-ын удирдлагаас өгсөн чиглэлийн дагуу АН-ын Үндсэн дүрмийг удаа дараа зөрчсөн Ж.Ганнибал, Ж.Батсуурь нарыг АН-ын гишүүнээс 4 жилийн хугацаатай хассан тул УИХ дахь АН-ын бүлгээс ч хасаж байна" хэмээв.
 
 
Мөн энэ үеэрээ нэгэн зүйл хэлсэн нь анхаарал татаж буй юм. Тодруулбал тэрээр: "Засгийн Газрыг огцруулах гарын үсэг цуглуулж эхлэхтэй зэрэгцэн янз бүрийн байдлаар гадна, дотноос УИХ дахь АН-ын бүлэгт дарамт учруулж байна. Тухайлбал зөвлөхөөрөө дамжуулаад надад ч дарамт үзүүлж байгаа." гэв.
 
Чухам Хэний Хэн гэдэг зөвлөх дарамт үзүүлж буй хэрэг вэ?
 
Эх сурвалжийн өгүүлж буйгаар Д.Ганбат өөрийнх нь үгэнд орохоо больсон тул Монгол Улсын Ерөнхий Сайдын орон тооны бус зөвлөх Х.Баттулга УИХ дахь АН-ын бүлгийн удирдлагыг өөрийнхөө хүнээр сольж, УИХ дахь АН-ын бүлгийн Засгийн Газрыг огцруулах гарын үсэг цуглуулах ажлыг зогсоохоор ажиллаж буй ажээ.
 
 
Х.Цэцэн
https://www.sonin.mn/news/peconomy/125457

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>
>