БЗД-т хаягдал гялгар уутаар хүүхдийн тоглоомын талбайг бий болгожээ Мэдээ мэдээлэл, Нийгэм 26-10-2021, 09:41 300 Хуваалцах Баянзүрх дүүрэг Лантуун тохио ТББ, Пластик центр ХХК, Өнгө нэм ТББ-тай хамтран өнгөрсөн наймдугаар сард “Зүгээр битгий хая” аяныг эхлүүлсэн. Уг аяны хүрээнд тус дүүргийн 12 дугаар хорооны хүүхдүүдэд зориулж “ЗҮБИ” хүүхдийн тоглоомын талбайг бий болголоо. Энэ үеэр дүүргийн Засаг даргын орлогч Г.Жаргалсайхан: “Баянзүрх дүүрэг иргэндээ ээлтэй орчныг бүрдүүлэхийг зорьж ажиллаж байгаа. 2022 онд хүүхэд хамгааллын төвлөрсөн байрыг ашиглалтад оруулах, эрх нь зөрчигдөж буй хүүхдүүдийн сэтгэл заслын эмчилгээ цаашлаад Баянзүрх хүүхдийн зуслан зэрэг олон төслийг хэрэгжүүлнэ. Эдгээр төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд нийгмийн сайн сайхны төлөө үйл ажиллагаа явуулдаг Лантуун дохио болон бусад ТББ-ууд дэмжиж, хамтарч ажиллаарай! Баянзүрх дүүрэг зөв санаачилгыг үргэлж дэмжих болно” гэсэн юм. Тоглоомын талбайг барихын тулд хаягдал гялгар уутыг цуглуулж, дахин боловсруулснаар уг төслийн төсвийг бүрдүүлсэн бөгөөд хоёр сарын хугацаанд ийнхүү амжилттай хэрэгжүүлсэн байна гэж Баянзүрх дүүргийн ИООНХХ-ээс мэдээллээ. 300 Хуваалцах Facebook Twitter Санал болгох 7-06-2021, 18:45 Баянзүрх дүүргийн залуус сайн дураараа нэгдэн, их цэвэрлэгээ хийж байна… 23-04-2020, 11:37 Баянзүрх дүүрэг 7.950 м.кв талбайн замыг хусч, тэгшлээд байна… 15-11-2019, 11:12 БЗД-ийн Хүүхдийн төлөө зөвлөл хуралдлаа… 30-01-2019, 12:03 Энэ онд 2 цэцэрлэг ашиглалтад орно… 3-11-2017, 11:56 Хүүхдэд ээлтэй ‘’Баянзүрх’’… Сэтгэгдэл АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.