С.Эрдэнэ анхнаасаа л М.Тулгатыг хуурчихсан юм биш үү?
АН-ын Онц их хурал өнгөрсөн Баасан гаригт болсон билээ. Өмнөх өдөр нь буюу Пүрэв гарагт АН-ын дарга гэх М.Тулгат, АН-ын нарийн Бичгийн Дарга О.Баасанхүү нар яаран сандран хэвлэлийн хурал хийж, "Маргаашийн хурлыг хүлээн зөвшөөрөхгүй. Маргааш болох онц их хурал гэгч бол эвлэрлийн биш нэг талын хурал шүү " хэмээн мэдэгдсэн ч онц их хуралд "Алтангадас", МоАХ, МҮДН-ээс эхлээд АН-ын бүхий л фракци, Э.Бат-Үүл, Ц.Элбэгдорж, Н.Алтанхуяг гэх мэтээр голлох лидерүүд нь бүгд оролцсон юм.
Харин АН-ын цахим сонгуулиар намын даргаар сонгогдсон гэх Майнбаярын Тулгат л "Үхсэн баас. Женко, Алтанхуяг хоёр эгнэгт баяртай. Босоо Гамбаа бол угаас АН биш. Зүгээр л зайл. АН хогийн сав, авс биш” , "Фенгшүй Гамбаа АН-ын эргэн тойронд өлөв долов хийхээ боль, зайл" гэсэн агсамнасан агуулгатай зүйл цахим хуудастаа бичин, хэсэг цамнав. Гэвч М.Тулгатыг даргаар Улсын Дээд Шүүхэд бүртгүүлэхийн төлөө зүтгэх, тэр бүү хэл ер нь дарга гэж үзэх АН-ын гишүүд илт цөөрсөн нь өдөр ирэх тутам тодорхой болж байна.
https://www.sonin.mn/news/peconomy/125985



