Компьютер графикийн ажил гэж хүмүүс боддог ч үнэндээ бодитоор хийсэн киноны хэсгүүд

583

Компьютер графикийн ажил гэж хүмүүс боддог ч үнэндээ бодитоор хийсэн киноны хэсгүүд

 

80-аад оноос эхлэн нэвтэрсэн компьютер графикийн тусламжтай уран бүтээлчид кинонууд дээр жинхэнэ бидний зүүдэлж л чадах зүйлсийг "амилуулдаг" болсон билээ. Тэгвэл зарим найруулагч нар үзэгчдэд илүү бодитой мэдрэмж төрүүлэх үүднээс зарим хэсгүүд дээр тусгай эффектийг ямар ч компьютерын оролцоогүй, жинхэнээр нь хийхийг илүүд үздэг байна. Өнөөдөр та бүхэнд үүний жишээ болсон бүтээлүүдийн тухай хүргэхээр бэлтгэлээ. 

1"Терминатор 2: Шүүлтийн өдөр" (1991)

 

Компьютер графикийн хөгжлийг жинхэнэ урагшлуулж чадсан энэхүү киноны гол дайсан T-1000 нь шингэн биетэй гэж гардаг тул зарим үзэгдэл дээр бие нь задардгийг та санаж байгаа байх.

Тэрхүү хэсгүүд дээр компьютер график ашиглавал дэндүү хуурамч харагдана гэж найруулагч нь үзсэн тул жүжигчнийг дуурайлгасан хэд хэдэн баримал бүтээжээ. 

 

 

2"Inception" (2010)

 

Нэг үзэгдэл дээр ил зарж байсан ногоонууд тэсэрдэг хэсэг гардаг. Тэгвэл тус хэсгийн зураг авалтыг хийхдээ багийнхан үнэхээр хэдэн сагс ногоог дэлбэлсэн байна. 

 

3"Бөгжний эзэн" 2001-2003

 

Алдарт "Бөгжний эзэн"-ий гурамсан кинон дээр энгийн өндөртэй жүжигчдийг нэг бол одой, эсвэл аварга биетэн болгож харагдуулах маягаар зураг авалт хийжээ. Ингэхдээ найруулагч тусгай эффект бус зүгээр л жүжигчнийг камераас хол эсвэл ойр байлгах замаар алслалт хийж, хэмжээг нь өөрчилжээ.

 

4"Eternal Sunshine of the Spotless Mind" (2004)

 

Энэхүү кинонд дээрхтэй адил арга хэрэглэн гол дүрийн жүжигчнийг "жижигрүүлсэн" байна. 

 

5"Thor 2" (2013)

 

Киноны энэхүү үзэгдэл дээр гардаг хөвж буй ачааны машиныг үнэхээр утас ашиглан газраас хөндийрүүлж, зургийг нь авчээ. 

 

6"Cabin in the Woods" (2011)

 

Тус кинон дээр нэлээд олон мангас гардаг билээ. Сонирхолтой нь тэднийг хуурамчаар хийхийн оронд тусгай өмсгөл өмсөж, нүүрээ хувиргасан хүмүүс мангасын дүрд тоглосон аж. 

 

7"Suicide Squad" (2021)

 

Энэхүү эффектийг компьютер дээр биш, харин жүжигчний нүүрэн дээр гэрэлтдэг баг нааж хийжээ. 

 

8"Харри Поттер ба Азкабаны хоригдол" (2004)

 

Энэхүү үзэгдэл дээр жүжигчинд тусгай хийлдэг өмсгөл өмсүүлээд зогсохгүй утас ашиглан агаар дээр хөвүүлж, зургийг нь авсан байна. 

 

9"Чарли ба шоколадны үйлдвэр" (2005)

 

Уг киног үзсэн хүмүүс самар хагалж ангилдаг хэрэмнүүдийг компьютерийн аргаар бүтээсэн гэж боддог. Үнэн хэрэгтээ 40 гаруй жинхэнэ хэрмийг сургаж энэхүү үзэгдэлд тоглуулсан аж. 

 

10"Alien: Resurrection" (1997)

 

Тус киноны гол дүрийн жүжигчин нэлээд хол зайнаас арагшаа сагсан бөмбөг шидэж, шийдэнд оруулдаг хэсгийг хүмүүс мартдаггүй. Иймэрхүү зүйлийг компьютерээр амархан хийж болох ч Сигурни Уивер өөрөө жинхэнээр нь хийхийг илүүд үзсэн байна. Тэрээр 6 дахь оролдлого дээрээ амжилттай шидэлт гүйцэтгэжээ. 

 

 
 

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>
>