МАН-ын шүүхийн шинэчлэл ШЕЗ-д нэр дэвшигчдээс болж уначихлаа
Шүүхийн шинэчлэл эхнээсээ ухралт хийж эхэллээ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн Шүүгч бус гишүүний сонгон шалгаруулалтад нэр дэвшиж орж ирсэн Р.Онончимэг, Д.Зүмбэрэллхам, Н.Мөнгөнцэцэг Н.Отгончимэг, Д.Эрдэнэчимэг, Н.Баасанжав нарын зургаан хүний томилгоог хэлэлцэх үеэр шүүхийн шинэчлэлийг хийх томилогдох гэж буй хүмүүс нь өөрсдөө шударга бус асуудалд удаа дараа нэр холбогдсон болох нь ил болов. Шүүх хуулийн байгууллагад шударга ёсыг тогтоохын тулд Шүүхийн ерөнхий зөвлөлд нэр цэвэр, чадварлаг боловсон хүчин сонгогдон орж ирэх ёстой. Гэтэл хуурамч бичиг баримтаар нотариатын баталгаажилт хийж бусдыг хохироосон гэх хэрэгт нэр нь холбогдсон Р.Онончимэг, шүүгч нарын шалгалтын дүнг засдаг ШЕЗ-ийн ажилтнуудын асуудал гэх мэтээр хууль шүүхийн байгууллагад хэрхэвч байж боломгүй ноцтой асуудал яригдаж байна.
УИХ-ын гишүүн Д.Алтанхуяг, Н.Ганибал нарын гишүүд "Нотариатын Р.Онончимэг гэх хүний хууль бус асуудалд нэр нь холбогдсон хэрэг нь эцэслэгдэн шийдэгдээгүй байхад заавал ийм хүнийг ШЕЗ-д оруулж ирэх гээд байгаа нь ямар учиртай вэ. Хэний арын хаалганы хүн юм бэ. Шүүхийн шинэчлэл чинь энэ мэт хууль бус асуудалтай хүмүүсээс хол байхаас эхлэх ёстой биз дээ” гэдгийг хатуухан хэлж сануулж байгаа.
Хууль зүйн байнгын хороонд бас Р.Онончимэгтэй холбоотой дааж давшгүй их гомдол, санал, өргөдөл иржээ. Р.Онончимэгтэй холбоотой уул овоо шиг их хар мэдээлэл ирсэн гэчихээд Байнгын хорооны дарга С.Бямбацогт дэмжчихсэн. Шүүхийн шинэчлэл гэж ярих хэрнээ Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнд эн тэнцэхгүй хүнийг МАН-ын нөлөө бүхий хүмүүс улайран дэмжиж байгаа талаар УИХ дахь АН-ын бүлэг Цэцэд гомдол гаргахаар болсон.



