“Сүрьеэгүй Ази тивийг бий болгох арга замыг эрэлхийлэх нь”олон улсын эрдэм шинжилгээний дөрөвдүгээр хурал болж байна
Зураг дээр дарж үзнэ үү.
Манай улс Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Номхон далайн баруун бүсийн сүрьеэгийн өвчлөл өндөр 7 орон, дэлхийн сүрьеэ өвчний дарамт өндөр 30 орны тоонд ордог. Жилд 3500 орчим сүрьеэ өвчний шинэ тохиолдол бүртгэгдэж, халдварт өвчний 10 хувийг эзэлдэг бөгөөд халдварт өвчний нас баралтын тэргүүлэх шалтгаан болдог.
Хэдийгээр эрүүл мэндийн салбараас уг өвчинтэй тэмцэх, тархалтыг бууруулахад чиглэсэн олон төсөл хөтөлбөрийг санаачлан хэрэгжүүлж, оношилгоо, эмчилгээний дэвшилтэт арга технологийг практикт нэвтрүүлэх, хүн амд мэдээлэл хүргэх чиглэлээр анхааран ажиллаж байгаа хэдий ч өвчлөл, тархалт, нас баралт дорвитой буурахгүй байгаа юм.
Коронавируст халдвар (КОВИД-19)-ын цар тахалтай нүүр тулж байгаа энэ хүнд цаг үе нь сүрьеэгийн тусламж үйлчилгээний тогтвортой, тасралтгүй байдалд сөргөөр нөлөөлж, сүрьеэгийн илрүүлэлт, оношилгоо, эмчилгээний үр дүн буурсан үзүүлэлттэй байна.
"Сүрьеэгүй Ази тивийг бий болгох арга замыг эрэлхийлэх нь” олон улсын хуралд оролцогчид өөрийн орны болон бүс нутгийн хэмжээнд коронавируст халдвар (КОВИД-19)-ын цар тахлын үед сүрьеэгийн тусламж үйлчилгээг хүн бүрт хүртээмжтэй, чанартай хүргэхэд тулгарч байгаа бэрхшээл, хэрэгжүүлж байгаа хариу арга хэмжээ болон эмчилгээ, оношлогооны шинэлэг арга технологи, эрдэм шинжилгээ, судалгаа, инновацийн чиглэлээр гарч байгаа ололт амжилт, сайн туршлагаа хуваалцаж, цаашдын хамтын ажиллагааны тодорхой чиглэл, санал санаачилгыг гаргана.



