УОК: "Омикрон"-ы үед өдөрт 18-20 мянган халдвар бүртгэгдэнэ
Үүнтэй зэрэгцэн ковидын "Омикрон" хувилбарын дэгдэлт эхэлж байна. Үндсэндээ ковидын дөрөв дэх давалгаа буюу "Омикрон" хувилбарын далалгаа эхэлж байна. Эрдэмтэн судлаачдын тооцоолол болон холбогдох мэргэжлийн байгууллагуудын судалгаагаар 2022 оны нэгдүгээр сарын 20-оос хоёрдугаар сарын 10-ны үед халдварын оргил үе манай улсад тохиодоно гэж үзэж байгаа.Халдварын оргил үед багадаа 18 мянга, цаашлаад 20 мянга орчим халдвар өдөрт бүртгэгдэнэ гэсэн тооцоо, судалгаа байна.




