Монгол улсын харцага цолтны хүндэтгэлийн барилдаан 15 дахь удаагаа зохион байгуулагдана Онцлох мэдээ, Мэдээ мэдээлэл 13-01-2022, 14:22 334 Хуваалцах “Жем Интернэшнл” ХХК болон Монголын Үндэсний Бөхийн Холбоо хамтран зохион байгуулдаг Улсын Харцага цолтны хүндэтгэлийн барилдаан 15 дахь удаагаа Монгол бөхийн өргөөнд 2022 оны 01-р сарын 16-нд 12:00 цагаас зохион байгуулагдах гэж байна. Тус барилдаан нь сар шинийн баярын өмнөх хамгийн том сорилго барилдаан гэдгээрээ онцлогтой бөгөөд Харцага цолтнууддаа хүндэтгэл үзүүлэхээр улс, аймгийн алдар цолтой 256 бөх зодоглох юм. 15 жилийн түүхтэй тус барилдаан нь 2006 онд анх зохион байгуулагдсан бөгөөд улсын харцага Г.Элбэг түрүүлж, начин Ду.Батбаяр үзүүрлэж байсан түүхтэй. Харин 2020 онд зохион байгуулагдахад МУ-ын харцага Оргихын Хангай найм даван түрүүлж, МУ-ын арслан Пүрэвийн Бүрэнтөгс долоо даван үзүүрлэж байсан билээ. Тасалбарыг бөхийн өргөөний касс болон https://www.ticket.mn/-ээс захиалан үзэх боломжтой. 334 Хуваалцах Facebook Twitter Санал болгох 25-01-2020, 17:16 МУ-ын Харцага цолтонд хүндэтгэл үзүүлэх хүчит бөхийн барилдааны тасалбар борлуулж буй цэгүүд… 24-01-2020, 10:57 МУ-н харцага цолтонд хүндэтгэл үзүүлэх бөхийн барилдааны тухай… 16-01-2020, 11:27 Харцага цолтонд хүндэтгэл үзүүлэх бөхийн барилдаан энэ сарын 26-нд болно… 11-01-2020, 20:18 Сар шинийн баярын өмнөх хамгийн том СОРИЛГО БАРИЛДААН болно… 4-01-2017, 15:57 Энэ сард Бөхийн өргөөнд гурван барилдаан болно… Сэтгэгдэл АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.