10 аймагт дулааны станц барих төслийн явц ахицтай байна Мэдээ мэдээлэл, Орон нутаг 12-12-2018, 10:30 291 Хуваалцах Засгийн газрын ээлжит хуралдаан 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдөр боллоо. Сангийн яам, БНСУ-ын "Экспорт-Импорт” банк хооронд байгуулах "10 аймгийн төвийн дулааны станц барих төсөл”-ийн Зээлийн гэрээнд гарын үсэг зурах эрхийг Сангийн сайд Ч.Хүрэлбаатарт олгохоор болов. Төслийн хүрээнд Архангай, Баянхонгор, Говь-Алтай, Говьсүмбэр, Дундговь, Завхан, Өвөрхангай, Сүхбаатар, Хэнтий, Төв аймагт дулааны станц барьж, дулааны шугам сүлжээг өргөтгөх, тоног төхөөрөмжийг нь шинэчлэнэ. 148 сая гаруй ам.долларын зээл 40 жилийн хугацаатай бөгөөд 0.15 хувийн хүүтэй, үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх хугацаа 10 жил байх юм. Мөн Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулахтай холбоотой Зээлийн гэрээнд гарын үсэг зурах эрх олгохоор шийдвэрлэлээ. Төсвийн дэмжлэг хэлбэрээр авах 60 сая ам.долларын 40 саяыг энэ онд, үлдэх 20 саяыг ирэх оны гуравдугаар улиралд авахаар гэрээнд тусгажээ. Зээл нь 30 жилийн хугацаатай, 1.5 хувийн хүүтэй, үндсэн төлбөрөөс 10 жил чөлөөлөгдөх нөхцөлтэй юм байна. 291 Хуваалцах Facebook Twitter Санал болгох 20-02-2020, 10:45 “Амгалан дулааны станц” ХХК-ийг төрийн өмчит компани болголоо… 27-02-2019, 15:40 ЦЭРГИЙН ДҮЙЦҮҮЛЭХ АЛБАНЫ МӨНГӨН ТӨЛБӨР 5,334,452 ТӨГРӨГ БОЛЛОО… 12-12-2018, 14:19 Ханбогд суманд зэсийн баяжмалын үйлдвэр барих 466 га газрыг улсын тусгай хэрэгцээнд авлаа… 17-10-2018, 16:39 Азийн хөгжлийн банктай хамтран төсөл хэрэгжүүлнэ… 25-11-2015, 15:49 БНХАУ-аас авах нэг тэрбумын зээлийг дэмжлээ… Сэтгэгдэл АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.