Цагаан өвлийн ногоон олимп
43 жилийн хичээл зүтгэл, долоон жилийн нөр их бэлтгэл, 14 жилийн хүлээлтийн дараа "Бээжин-2022" өвлийн XXIV олимпийн наадмын хөшиг нээгдэж эртний түүхт Бээжин хотын тэнгэрт олимпийн бамбар бадамлан аслаа.
"Бээжин-2022” өвлийн олимпийн уулын цана, бобслей, скелетоны төрлүүд Бээжингийн Яньчинд дүүрэгт, харин Бээжингээс 180 км зайд орших Хэбэй мужийн Жанчхүү буюу түүхнээ чуулалт хаалга, хаалган хот гэж нэрлэгдэж ирсэн Жанжякоү хотод гүйлтийн цана, цанын хоёр төрөлт, трамплин, биатлон, фристайл, сноубордын төрлүүдийн тэмцээн явагдах бол Бээжинд олимпийн нээлт, хаалтын ёслолын ажиллагаа, тэшүүр, шорт-трек, уран гулгалт, хоккей, керлингийн тэмцээн болохоор төлөвлөжээ.



