Нийгмийн даатгалын сангийн менежментийг өөрчилье
Цар тахалтай байсан хоёр жилийн хугацаанд эдийн засаг царцаж ажилгүйчүүдийн тоо нэмэгдсэн. Гэтэл нөхцөл байдал ийм байхад манай НДС-ийн орлого 24 хувиар өсч сан 735 тэрбум төгрөгөөр арвижсан байна. Гэвч тэтгэвэр тогтоолгож буй иргэд нийт тэтгэвэр авагчдын арван хувийг эзэлж байна. НДС-гийн нийт хөрөнгө өсөөд байгаа тохиолдолд тэтгэврийн доод хэмжээг индексжүүлэх инфляцтай уялдуулан жил бүр тэтгэвэр нэмэгдүүлэх боломж бүрдсэнг харуулж байна. Харин ч эдийн засаг зогсож, ажилгүйчүүдийн тоо нэмэгдсэн хүнд үед НДС-гийн орлого өсөх биш буурах зүй тогтолтой байтал эсрэгээр өссөн байна гэдэг нь НДС-гийн үйл ажиллагаа буруу байгаатай холбоотойг эдийн засагч тайлбарлаж байна. Цаашид НДС-гийн хөрөнгийг тухайн жилдээ баталгаатай бонд авах юм уу, эсвэл Монголбанкны үнэт цаас авах гэх мэтээр сангийн мөнгийг арвижуулаад явах нь өндөр хэмжээгээр тэтгэврээ нэмэгдүүлэх боломж бүрдэх юм гэдгийг тус сангийн хүрээнд ярьсаар ирсэн. Ахмадуудын тэтгэврийг долоон жилийн дунджаар тогтоох биш таван жил болгох, мөн тэтгэврийн зөрүүг арилгах зэрэг чухал хуулийн төслүүд ирэх хаврын чуулганаар хэлэлцэх үү гэдэг хүлээлттэй байна.



