Залуу үедээ зарим хөгшчүүд боломж олгоё

375

Залуу үедээ зарим хөгшчүүд боломж олгоё

 

Өнөөгийн нийгэмд хэтэрхий амиа хичээсэн хандлага хэрээс хэтрэх боллоо. Энэ бүхний тод илрэл бол өндөр настны тэтгэвэрт гарчихсан хэрнээ өчнөөн олон жил төрийн албанд ажиллаж байгаа хүмүүс юм.

Та бод доо. Өдгөө тэтгэврийн нас хэтэрсэн 3500 өндөр настан төрийн байгууллагад ажиллаж байгаа дүн мэдээ байна. Залуу хойч үедээ ажлын байраа өвлүүлээд үлдээх зүрх сэтгэл тэдэнд яагаад алга байна вэ. Мэдээж энэ бүхэнд нөлөөлж буй хамгийн гол зүйл нь санхүүгийн хөшүүрэг. Тэтгэвэр авна, дээрээс нь цалингаа авна. Тэр хөгшчүүд яагаад ийм амиа хичээдэг юм бэ. Насаараа төрд ажиллачихаад хойч үедээ зайгаа тавиад өгчихөж болохгүй гэж үү.

Тэдний эзэгнэж буй 3500 ширхэг ажлын байранд амьдралаа хөл дээр нь босгох гээд  чармайж яваа залуус ажиллавал зүгээрсэн. Ипотекийн орон сууц, зээлийн машинтай яваа залуустаа боломж олгоод  болж өгвөл тэтгэвэрт гарах насандаа л гавьяаныхаа амралтад гарчихмаар юм, манай хөгшчүүд. Ядуурал, ажилгүйдэлтэй нүүр тулж байгаа залуу үеийнхнийхээ зарим нэг зовлон жаргалыг өндөр настнууд маань чин сэтгэлээсээ ойлгох гээд нэг үзээсэй. Үнэндээ манай улсын өндөр настнууд төрөөс тэтгэмж, залуу үеэсээ хайр халамж нэхсэн нэлээн ярвагар нөхдүүд л явдаг болж дээ.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>
>