Н.СУГАР: Ачилтын төлбөрийг 100 мянган төгрөг болгох санал иргэдээс гарсан
Автомашины ачилтын төлбөрийг 100 мянган төгрөг болгоно гэсэн саналын дагуу НЗДТГ-ын Олон нийттэй харилцах хэлтсийн дарга Н.Сугараас тодрууллаа.
Тэрбээр "Машины ачилтыг 100 мянган болгоно гэдэг санал иргэдээс гарсан. Бид "Авто замын түгжрэлийг бууруулах шийдэл”-ийн талаар иргэдийн дунд судалгаа явуулахад иргэдийн зүгээс "Ачилтын төлбөрийг 100 мянган төгрөг болгоход жолооч нарын 73 хувь нь дуртай газраа машинаа орхиж явахгүй болно” гэдэг хариултыг өгсөн байсан. Одоогоор иргэдийн энэхүү санал хэрэгжээгүй байна” гэв.



