Европ Америкт дахиад л хууртах гэж үү?
Тухайн орон нутгийн цагаар 3-р сарын 27-нд АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден Европт хийсэн гурван өдрийн айлчлалынхаа дараа Вашингтонд буцжээ. АНУ-ын "Улстөрч” вебсайтад бичихдээ: "Уг айлчлал нь Украины хямралыг шийдвэрлэхэд "тодорхой хариулт өгөөгүй” гэсэн байна. Харин ч АНУ-ын дэвшүүлсэн эрчим хүч, цэргийн аюулгүй байдлын тухай саналууд нь Европын тулгамдсан асуудлыг шийдэж чадаагүй төдийгүй Украины хямралд гал дээр тос нэмсэн явдал болсон.
Үүнтэй холбогдуулан Францын ерөнхийлөгч Макрон онцлохдоо: "Францын зорилго бол дипломат аргаар гал зогсоож, цэргээ эргүүлэн татах явдал бөгөөд бид нөхцөл байдал хурцдахыг хүсэхгүй" гэлээ. Энэхүү байр суурь нь Орос, Украины мөргөлдөөнийг зохицуулах тал дээр АНУ болон Европ маш их санал зөрөлдөөнтэй байгааг харуулж байна. Хоёр хүчний зорилго өөр байх үед өнгөн дээрээ хичнээн нэгдмэл байсан ч хагарал, зөрөлдөөнийг шийдвэрлэж чадахгүй.



