Нийтийн тээврийн орлого 50 хувиар буурчээ

532
 

Нийтийн тээврийн орлого 50 хувиар буурчээ

 

Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурал болсон юм.  Хурлаар Нийслэлийн Нийтийн тээврийн газар болон "Сити баз консалтинг” ХХК-тай байгуулсан гэрээний биелэлтийг шалгаж, үйл ажиллагааг сайжруулах санал боловсруулах ажлын хэсэг тайлангаа танилцуулсан.

  Гэрээний гол зорилго нь нийтийн тээврийн үйлчилгээний шугамын орлогыг нэмэгдүүлэх байсан ч гэрээ байгуулснаас хойш нийтийн тээврийн орлого жил бүр буурсан үзүүлэлттэй гарчээ. 

  2017 онд нийслэлийн нийтийн тээврийн орлого 50 тэрбум байсан бол 2018 онд 43 тэрбум, 2019 онд 36, 2020 онд 27, 2021 онд 25 тэрбум болж, 50 хувиар буурчээ. Гэтэл нийслэлийн төсвөөс гарч байгаа мөнгөн дүн нэмэгдсээр ирсэн байна. Иймээс гэрээний хэрэгжилт бүрэн биелээгүй  тус гэрээг цуцлахыг Нийслэлийн Нийтийн тээврийн газарт үүрэг болгожээ.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>
>