Европт дэгдсэн дайн ба хүнсний хямрал нүүрлэх магадлал
Аргентин, Бразилд ургац арвин байснаас гадна Орос улс экспортоо нэмэгдүүлж байгаа зэргийг тооцож үзвээс дээрх дутууг нөхөх боломжтой. Харин дотоодын үнийн өсөлтийг хязгаарлахын тулд эдгээр улсууд экспортоо багасгаж магадгүй. Тэгээд ч алс холын Өмнөд Америкаас улаан буудай тээвэрлэх нь өртөг зардал өндөртэй. Учир нь, өнгөрсөн онтой харьцуулахад хөлөг онгоцны түлшний үнэ хоёр дахин нэмэгдсэн тул тээврийн тариф дагаад өсөх нь ойлгомжтой.







