Англи бол Энэтхэг улсаас хулгайлсан мөнгөөр баригдсан юм гэж нэрт номлогч Садгуру айлдав
Үүнийг баталж “Англи улс Энэтхэг улсыг хөгжүүлээгүй харин эсрэгээр Энэтхэг улсын баялгаар Англи улсыг хөгжүүлсэн” гэж Байгаль орчны шинжлэх ухаан, технологийн хүрээлэнгийн (ICTA-UAB) профессор Доктор Жейсон Хикел онцоллоо. Байгалийн асар их баялагтай баян чинээлэг Энэтхэг орон ядуурсан нь колончлогчидтой холбоотой нь эрүүл хүний нүдэнд тодорхой харагддаг. Тэдний бодлого шат дараалалтай явагдсан.
Өөрөөр хэлбэл хөгжлийг дэмжих сан гэсэн нэрийн дор гаргасан ямар ч утгагүй цаас авахын тулд Энэтхэгчүүд хамаг алт мөнгө, цалингаа өгөөд өөрсдөө ард нь алтгүй, мөнгөгүй юу ч үгүй хоцорсон гэсэн үг. Авлигад идэгдсэн тогтолцоотой Энэтхэг улс 20-р зууны эхэн үед гучин жилийн турш бодит орлогогүй, үндэсний данс алдагдалтай байв.





