Юн Сук Ёл Ерөнхийлөгч Солонгосыг хэрхэн өөрчлөх вэ?
Өмнөд Солонгосын ерөнхийлөгчийн сонгууль гуравдугаар сарын 10-нд болж сөрөг хүчин буюу Консерватив намаас нэр дэвшсэн Юн Сук Ёл ялалт байгуулсан. Тэрбээр өрсөлдөгч Либерал ардчилсан намаас нэр дэвшигч Ли Жэ Мюныг 0.73 хувийн зөрүүгээр ялсан нь өмнө байгаагүй өрсөлдөөнтэй сонгууль болсныг илтгэнэ. Ерөнхийлөгчийн сонгуульд Солонгосын сонгуулийн насны хүн амын 77 хувь нь саналаа өгсөн нь өндөр үзүүлэлт юм. Юн Сук Ёл 2019-2021 онд Өмнөд Солонгосын ерөнхий прокуророор ажиллаж байв. Ийн Сөрөг хүчний намаас шинэ ерөнхийлөгч тодорсон нь Өмнөд Солонгост үсрэнгүй өөрчлөлт гарна хэмээн хөндлөнгийн шинжээчид таамаглаж байна. Харин зарим нь Солонгосын улс төрийг хэт туйлширсан хэмээн үзэж байна. Энэ хүрээн дэх мэдээллийг тоймлон хүргэж байна.



