Яагаад дэлхий даяар үр тарианы үнэ өсөөд байна вэ?
Сүүлийн өдрүүдэд дэлхий даяар үр тарианы үнэ дахин нэмэгдлээ. НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын гаргасан тоо баримтаас үзвэл, 3-р сард дэлхийн хүнсний бүтээгдэхүүний үнийн индекс дээд цэгтээ хүрсэн бөгөөд үр тарианы үнэ ч түүхэн дээд түвшинд хүрчээ.
Гэтэл сүүлийн жилүүдэд дэлхийн үр тарианы ургац жил дараалан нэмэгдэж, 2021-2022 оны үр тарианы ургац 2 тэрбум 800 сая тоннд хүрсэн бөгөөд дэлхийн нэг хүнд ногдох үр тарианы хэмжээ 355 килограммд хүрчээ. Гэхдээ үүнд мах махан бүтээгдэхүүн, хүнсний ногоо, жимс зэрэг багтаагүй. Үүнээс үзэхэд хүнсний бүтээгдэхүүн дутах ёсгүй юм.



