Дараагийн Шри Ланка болгох төсөл хамар дор чинь батлагдлаа, Ерөнхийлөгч өө!!!
Түүний оруулж, зүтгүүлж буй хоёр заалт хоёулаа Хятадын хөрөнгө оруулалттай тээврийн компаниудыг дэмжихээр харагдаж байгаа нь үнэн. Улс хоорондын байнгын ачаа тээврийн С зөвшөөрлийг 240 аж ахуйн нэгжийн 19062 тээврийн хэрэгсэл хүсдэг ч Гашуунсухайт-Ганцмодны боомтын чиглэлд 1 улиралд 6000-аас илүүгүй тээврийн хэрэгсэл нэвтрүүлэх зөвшөөрөлтэй тул тэгш хуваарилах боломжгүй байна гэж Х.Нямбаатар сайдтан нэмж тайлбарлаж байна лээ.
Цар тахлын хүнд хэцүү үеийг даван туулах гэж чардайж, хаалгаа барилгүй тэсч үлдсэн дотоодын аж ахуйн нэгжүүдээ дэмнэж, дэмжинэ гэсэн Засгийн Газрын мэдэгдэл чинь хаачив?!“Шинэ сэргэлтийн бодлого”-ын цөм гээд байгаа дотоодын аж ахуйн нэгж,төсөв бүрдүүлэгчдээ энэ мэт “хуулийн хулгай”-аар нухчин дарах байсан юм уу?!




