Хэмнэлтийн хуулийг “дэд”-үүд гууль болгох уу?
Тухайлбал, “Банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хууль”-ийн хүрээнд хадгаламжийн даатгалын үйл ажиллагааг эрхлэн явуулахаар 2013 оны зургадугаар сарын 14-нд байгуулсан Хадгаламжийн даатгалын корпораци нь тэргүүн дэд, дэд захиралтай байсан. Гэвч тус корпорацийн ТУЗ-ийн шийдвэрээр бүтцийн өөрчлөлт хийж нэр бүхий дэд захирлыг “шингээсэн” байгаа юм.




