Шалгалтын хүрээ зөвхөн Эмээлт, Налайхаар зогсохгүй

442

Шалгалтын хүрээ зөвхөн Эмээлт, Налайхаар зогсохгүй

 

Энэ тавдугаар сарын 10-нд Сонгинохайрхан дүүргийн Эмээлтэд байрлах "Эм Ди Си Пи” ХХК-ийн үйлдвэрийн орчин, түүхий эд хүлээн авах, мах боловсруулах технологи ажиллагаанд Мэргэжлийн хяналтын байгууллагаас хяналт шалгалт хийж, үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг нь цуцалсан ба Шадар сайд болон ШӨХТГ, МХЕГ-аас махны үйлдвэрүүдийн хяналт шалгалтын ажлыг эрчимжүүлэхээ мэдэгдсэн.Засгийн газрын хуралдаанд Ерөнхий сайдын өгсөн үүргийн дагуу Хүнсний аюулгүй байдлын стандартыг хангуулах, тэр дундаа Эмээлт дэх мах махан бүтээгдэхүүний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаанд нэгдсэн хяналт, шалгалт хийх Ажлын хэсгийг Шадар сайдаар ахлуулан байгуулсан юм. Харин /2022.05.31/ шөнөөс эхлэн Эмээлт дэх мах боловсруулах үйлдвэр махаа зөөвөрлөж байгаа тухай мэдээлэл цахим орчинд тархсан.

Иргэдийн зүгээс хяналт шалгалт хийх асуудлыг олон нийтэд зарлан мэдээлсэнд шүүмжлэлтэй хандаад буй. Тухайн асуудалд Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын дарга С.Мөнхчулуун: Шадар сайдаар ахлуулан ажлын хэсгийн махны үйлдвэрүүдэд хийгдэх шалгалтын зорилго нь 1 удаагийн шинжтэй зөрчил илрүүлэх шалгалт биш цаашид хүнсний аюулгүй байдлыг хангах, үйлдвэрлэл, нийлүүлэлтийн тогтолцоог боловсронгуй болгоход чиглэсэн бодлогын дүгнэлт гаргах шалгалт юм. Шалгалтын хүрээ зөвхөн Эмээлт, Налайхаар зогсохгүй учир махыг 1 хөлдөөгчөөс нөгөөрүү зөөх нь сүлжээний ул мөрийг мөрдөн тогтооход хялбаршуулахаас өөр нөлөөлөлгүй болно. Тусгай чиг үүргийн байгууллагууд хяналт тавин ажиллаж байгаа болно" гэлээ.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>
>