Хэмнэлтийн хууль зөрчсөн Г.Ёндон сайдын толгойг илсээр байх уу?
Тус хуулиас онцлох зүйл нь олон орлогч дарга нарыг хасах, дарга нар том оврын авто машинуудыг хот суурин газарт унахгүй байх, нэн шаардлагатай бус зардлуудаа танах байв.
Тодруулбал, Ашигт малтмал, газрын тосны газрын дарга Л.Баярмандал уг хуулийг уландаа гишгэж, өнөөдрийг хүртэл хоёр орлогчоо чөлөөлөөгүй байна. Уг нь 6 дугаар сарын 01-н гэхэд чөлөөлсөн байх ёстой. Тэрээр Ашигт малтмал, газрын тосны газартаа шинэ бүтэц байгуулж, орлогч нараа тийш нь оруулахаар болжээ. Мөн өөрийн хүмүүсээ нэмж авахаар зэхэж байна.






