НАТО-гийн үйлдэл дэлхийг улам эмх замбараагүй болгож байна
6-р сарын 29-ний өдөр, Испанийн Мадридад болсон НАТО-гийн дээд хэмжээний уулзалтаар баталсан стратегийн шинэ баримт бичигт Хятадыг "Евро-Атлантын далайд системийн сорилт учруулж байна" гэж дүгнэжээ. Энэ бол НАТО худал, үнэнийг хольж, бүлэглэлийн сөргөлдөөнийг бий болгож буй бас нэгэн нотолгоо бөгөөд "хүйтэн дайны үлдэгдэл" нь харин дэлхийн энх тайван, тогтвортой байдалд сорилт учруулж буйг харуулж байна.
Гэсэн хэдий ч НАТО-гийн урт хугацааны тэлэлтийн үйл явцад дотоодод нь гүнзгий хагарал үүссээр ирсэн юм. Дэлхийн хамгийн том цэргийн эвсэлд АНУ нь манлайлагч, Европ нь харин дагагч мэт байсаар иржээ. Хятад, Европын хооронд томоохон ашиг сонирхлын зөрчил, геополитикийн зөрчил байхгүй гэдгийг Европын Холбоо маш тодорхой мэдэж буй учраас НАТО-гийн хамгийн сүүлийн стратегийн баримт бичигт Хятадыг нэг талаар "системийн сорилт" гэж, нөгөө талаар "Хятадтай бүтээлчээр харилцахад нээлттэй байна" гэж тэмдэглэжээ.



