Т.Доржханд: Цэц "Давхар дээл”-ийн маргаанд цэг тавилаа
УИХ-ын гишүүн Т.Доржханд, ХҮН-ын гишүүн Д.Үүрцайхын хамт 2019 оны Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр баталсан "Ерөнхий сайд болон Засгийн газрын гишүүдийн дөрвөөс илүүгүй нь УИХ-ын гишүүн байж болно” гэж заасан нь Үндсэн хууль зөрчсөн гэж Цэцэд гомдол гаргасан. Түүний гомдлыг Үндсэн хуулийн цэц өчигдөр Их суудлын хуралдаанаар хянан хэлэлцээд уг заалт нь Үндсэн хууль зөрчсөн гэж үзсэн байна. Энэ талаар Т.Доржханд гишүүн мэдээлэл хийж байр сууриа илэрхийлээ.
Тэрбээр ". Үндсэн хоёр асуудал хэлэлцэн тогтоол гаргалаа. Нэгд, 2019 онд Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлт буюу "Засгийн газрын гишүүдийн дөрөв нь УИХ-ын гишүүн байна" гэсэн нь Үндсэн хуулийнхаа анхны зорилготой нийцэж байгаа эсэхийг хэлэлцлээ.
Шийдвэр нь тогтоол гэж гардаг. Энэ тогтоолыг шууд дагаж мөрдөх үүрэгтэй. УИХ үүнийг өөрчлөх боломжгүй. Үндсэн хуулийн их суудлын дээр хөх тэнгэр байдаг гэж ярьдаг. Үндсэндээ давхар дээлний асуудалд цэг тавьсан. Үүнээс хойш давхар дээл, дан дээлний талаарх нийгмийн зөрчил, үл ойлголцол байхгүй болсныг албан ёсоор мэдэгдье.



