Нүхэн “00”-оос үүдэлтэй халдварт өвчин аюултай түвшинд хүрлээ
Энэ талаар МХЕГ-ын Эрүүл ахуй, халдвар хамгааллын улсын ахлах байцаагч Б.Баясгалан “Улсын хэмжээнд төвлөрсөн 36 ариун цэврийн байгууламжинд МХЕГ-аас өнгөрсөн онд шинжилгээ хийхэд 50 хувь нь бохирдлын хэмжээ шаардлага хангахгүй гэж гарсан. Төвлөрсөн бус гэдэгт бага оврын, гэр хорооллын ариун цэврийн байгууламж орно. 340 өрхийн төвлөрсөн бус ариун цэврийн байгууламжинд судалгаа хийхэд 80 гаруй хувь нь энгийн нүхэн жорлон ашигладаг төдийгүй бохироо шууд хөрсөндөө шингээж байна.
Дэлхий нийт шаардлага хангасан ариун цэврийн байгууламжийг хэрхэн шийдвэрлэж байгаа талаар Ус, ариун цэврийн бие даасан зөвлөх Ц.Батцэрэн “Усны чанарыг яаж хамгаалах уу, хог хаягдал, усны бохирдол, ариун цэврийн байгууламжийг хэрхэн хүмүүсийн эрүүл мэндэд аюул учруулахгүй байлгахад дэлхий нийтийн чиг хандлага чиглэж байна.




