“Эрдэнэтийн 49 хувь”-ийн хэрэг шүүхэд шилжиж, улс төр бужигнах уу?!
Албан тушаалын байдлаа ашиглаж, тус компанид хууль бусаар боломж олгосон асуудлаар тэр үеийн Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, Сангийн сайд Б.Болор, Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат нарын албан тушаалтнууд шалгагдаж байгаа гэх мэдээлэл бий. Мөн "Монголын зэс корпораци"-ийн Д.Эрдэнэбилэг, Ц.Пүрэвтүвшин, М.Мөнхбаатар нарыг "Эрдэнэт"-ийн 49 хувийг хууль бусаар худалдаж авсан, мөнгө угаасан хэмээн буруутган шалгаж байна.
“…Шүүгдэгч Д.Эрдэнэбатыг 4.5 жилийн хорих ялаар, шүүгдэгч Б.Болорыг 3.5 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй” гэсэн. Харин Д.Ганбатад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, Н.Золжаргал, Д.Ганбат, Д.Доржханд, Б.Минжбадам, Л.Санжаадорж нарт холбогдох хэргүүдэд нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр прокурорт буцааж шийдвэрлэсэн.
Дашрамд сануулахад УИХ-ын дарга асан З.Энхболд 2019 оны зургадугаар сарын 26-нд АТГ-т гэрчийн мэдүүлэг өгсөн. Тэрбээр мэдүүлэг өгч гарч ирээд цахим хуудастаа “...Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг “... “Эрдэнэт”-ийн 49 хувийг авахдаа тухайн үед УИХ-ын даргаар ажиллаж байсан намайг болон Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийг мэдэж байсан” гэсэн мэдүүлэг өгсөн байна.




