Үндэсний төв номын сангийн шинэ барилгын нээлт дахин "худрав"

377

 

Үндэсний төв номын сангийн шинэ барилгын нээлт дахин "худрав"

 

Үндэсний төв номын сангийн шинэ барилга төлөвлөгөө ёсоор энэ онд нээлтээ хийх ёстой. Гэвч өмчлөлийн асуудлаас үүдэн гэрээг цуцлах болсон талаар салбарын сайд мэдэгдлээ.

Тодруулбал, Соёлын сайд Ч.Номин чуулганы хуралдааны үеэр "Үндэсний төв номын сангийн ажлыг гүйцэтгэж буй компанийн хувьд асуудалтай байгаа. Гэхдээ холбогдох байгууллагуудтай хамтран ажиллаж, нэг жилийн хугацаанд ашиглалтад оруулахаар ажиллаж байна. Яах аргагүй өмчлөлийн асуудалтай болсон учраас гэрээг цуцлах ажил руу орж байна.Ирэх онд дахин шинэ гүйцэтгэгчийг тендер зарлаж оруулахаас өөр аргагүй болсон. Учир нь гүйцэтгэгч байгууллагын эзэмшигч нас барж, цаашлаад хүүхдүүдийн хооронд өвийн асуудал үүссэнээс болж, ажлыг гүйцэтгэх чадамжгүй болсон. Тиймээс шинэ гүйцэтгэгч оруулахаас өөр аргагүй болсон" гэв.

Эх сурвалж:www.polit.mn


Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>
>