Тавантолгойн нүүрсний "но"-той 88 гэрээ илрүүлжээ
Товчоор хэлэхэд, валютын нөөцийн хомсдол нь Тавантолгойн нүүрсний урьдчилж хийсэн гэрээтэй холбогдож буй юм байна. Энэ нь холбогдох байгууллагуудын хяналт шалгалтаар тогтоогдож эхэлжээ. Одоогоор Тавантолгойн нүүрсний "но"-той 88 гэрээ илэрсэн байна. Энэ асуудалд хууль хяналтынхан анхаарал хандуулж, Засгийн газар ч үүнтэй холбоотой ажлын хэсэг байгуулжээ.
Тиймээс Монгол Улсаас экспортод гарч буй нүүрсний нөхцөл байдлыг ил тод болгож, цэгцлэх арга хэмжээг авах Засгийн газрын тогтоол гарлаа. Түүгээр валютын нөөцөө нэмэгдүүлэхийн тулд нүүрсээ хилийн үнээр зардаг байх хэрэгтэй.




