Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргад хариу мэндчилгээ илгээв
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Нэгдсэн үндэстний байгууллагын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш-д хариу мэндчилгээ илгээлээ. Өнгөрсөн хугацаанд Монгол Улсын олон улсын аюулгүй байдал, цөмийн зэвсэггүй статусыг бэхжүүлэх үйлсэд Нэгдсэн үндэстний байгууллага тууштай дэмжлэг үзүүлж ирсэнд Монголын ард түмний нэрийн өмнөөс болон хувиасаа талархал илэрхийлэв.
Мөн Монгол Улс дэлхий дахинд цөмийн зэвсгийг хураах, үл дэлгэрүүлэх олон улсын хамтын нийгэмлэгийн хүч чармайлтад цаашид ч хувь нэмрээ оруулах чиглэлээр идэвхтэй ажиллах чин хүсэл эрмэлзэлтэйг дахин нотлов.




