Замын түгжрэлийг "ялсан" хотууд
Өнөөдөр Улаанбаатар төдийгүй дэлхийн мегаполис хотуудын хувьд авто замын түгжрэл гэдэг бол нийгмийн хөдөлмөрийн бүтээмж ба иргэдийн амьдралын чанарыг дордуулж, хүрээлэн буй орчинд сөргөөр нөлөөлж буй томоохон сорилт болж байна. Улс орон, том хотуудын эдийн засгийн хөгжлийн хурд нь авто замын хөдөлгөөний хурдаас хамааралтай гэдэг нь хэдийнэ тодорхой болжээ. Өөрөөр хэлбэл, "түгжрэлгүй хот бол баян хот мөн” гэж хэлвээс дэгсдүүлсэн хэрэг болохгүй. Түгжрэлийг бууруулахын тулд мегаполис хотуудын удирдлагууд бүгд л өөр өөрийн гэсэн арга замуудыг хайж, хэрэгжүүлдэг боловч зөв менежменттэйгээр ажиллаж "түгжрэлийг ялсан” нь ч бий, мөн "түгжрэлд ялагдсан” нь ч бий.
Өнөөдөр 30 жилийн дараа 15 сая хүн амтай Токио хот уран зөгнөлт киноны чимэг зураг мэт харагдана. Олон түвшний огтлолцол бүхий гүүрэн замууд ба тусгай мэдрэгчүүдээр тоноглогдсон "ухаалаг” гэрлэн дохионууд – эдгээрийг Тээврийн удирдлагын нэгдсэн төвөөс /Tokyo Traffic Management Center/ хянана.
Харин энэ бүхнийг зохицуулдаг нэгдсэн төвд нэг ээлжиндээ ердөө 4-5 хүн ажиллаж, 15 сая хүнтэй нүсэр том хотын замын хөдөлгөөнийг зохицуулдаг гэхэд итгэмээргүй. Тэд даруухнаар ярихдаа "түгжрэлээс зайлсхийхэд хамгийн гол нь автомашин жолоодох соёл, замын хөдөлгөөнд оролцогчдын сахилга бат чухал” гэцгээх ажээ.
Асуудлыг шийдэхийн тулд маш зоригтой шинэчлэл хийхээс аргагүй болжээ. 2000 онд хотын даргаар томилогдсон Кен Ливингстон энэ амаргүй үүргийг өөртөө авлаа. Мээрийн гаргасан эхний шийдвэрүүд нь хувийн автомашинаар хотын төв рүү нэвтрэхийг хязгаарлах, үүний зэрэгцээ нийтийн тээврийн сүлжээг эрчимтэй хөгжүүлэхийн тулд төлбөрийн нэгдсэн карт гаргаж, зорчих тасалбарын үнийг хямдруулах явдал байлаа.
Ливингстоны авсан хатуу арга хэмжээ нь лондончуудын дургүйцлийг төрүүлж, тэрбээр суудлаасаа мултрах "улс төрийн эрсдэл” байсан ч гэлээ хотын шинэ дарга гаргасан шийдвэр дээр хатуу бат зогсож чадсанаар огцрох нь бүү хэл дахиад сонгогдсон байна.
Анхны үнэ нь 20 мянган доллар байдаг, ердийн загварын тийм ч шинэ биш машины үнэ 70 мянган долларт хүрчээ. Тансаг загваруудын тухайд ярилтгүй, үнэ нь тэнгэрт хадна. Тухайн автомашиныг эзэмших зөвшөөрлийг 10 жилийн хугацаагаар олгох ба тээврийн хэрэгслийг өөр хүний нэр дээр дахин бүртгүүлэхийг хориглов.
...Түгжрэлийн улмаас жилдээ 10 орчим тэрбум долларын эдийн засгийн хохирол амсдаг байсан АНУ-ын Лос-Анжелес хотод 1970-аад оны үед автомашинаа хуваалцан ашиглах Carpool гэдэг үйлчилгээ ихэд дэлгэрчээ. Автомашинд нь сууж хамтдаа хотын төв рүү явах хүмүүсийг хайж олохын тулд сонинд зар тавих болсноор ийм хөдөлгөөн анх бий болжээ. Ингэснээр хүмүүс замын хураамж, шатахуунд зарцуулдаг мөнгөө хэмнэх боломжтой.
Индонезийн нийслэл Жакарта хотын эрх баригчид түгжрэлийг бууруулахын тулд зөвхөн 3-аас дээш тооны зорчигч тээсэн автомашиныг хотын төв рүү нэвтрүүлэх шийдвэрийг гаргажээ. Ингэснээр автомашинтай хүмүүс хоорондоо тохиролцоод, нэг нэгнийхээ машинаар ээлжлэн зорчдог болж, авто замын ачаалал буурна гэж тооцоолсон байна.







