АТГ ашиг сонирхлын зөрчилд хамаарах 81 гомдол, мэдээллийг хянан шалгав
Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэс нь 2022 оны 11 дүгээр сарын 7-11-ний өдрүүдэд нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 269 иргэний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг шалган, 116 мэдүүлгийг хянан шийдвэрлэлээ. Одоогоор ажиллагаанд 153 нэр дэвшигчийн урьдчилсан мэдүүлэг хянагдаж байна.



