Ч.ХҮРЭЛБААТАР: Валютын урсгалыг нэг тэрбум ам.доллараар нэмэгдүүлнэ
УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдрийн хуралдаанаараа Засгийн газрын зүгээс валютын нөөц бүрдүүлэх чиглэлээр хэрэгжүүлж байгаа ажлын талаар мэдээлэл сонсчээ. Мэдээлийг Эдийн засгийн хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатар нар хийсэн байна. Мэдээллийг сонсоод бүлэг Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулийн төслийг УИХ-аар яаралтай батлах шаардлагатай гэж үзэн, энэ хуулийг шинэ он гарахаас урьтаж батлахаар болжээ. Мөн бүлэг нүүрсний хулгайн хэрэг дээр Засгийн газар хууль хяналтын байгууллагатай нягт хамтран ажиллаж, үр дүн гаргах шаардлагатай гэж үзсэн байна.
Нүүрс бол ард түмний баялаг. Өндөр үнэ хүргэж зарах нь нийтийн эрх ашиг. Тийм учраас тэднийг өмгөөлж хамгаалдаг зүйл битгий гараасай. Хэвлэлийнхэн хамтарч дэмжиж ажиллаач ээ.



