АТГ-т шалгуулж буй Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн Х.Баттулгатай холбоотой ЮУ?!

393

АТГ-т шалгуулж буй Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн Х.Баттулгатай холбоотой ЮУ?!

 

Манай улсын нийгэм, эдийн засгийн доройтол, ханшийн өсөлтөд Монголбанк ихээхэн нөлөөтэй. Өөрөөр хэлбэл "муу ажилласан" гэсэн дүгнэлтийг мэргэжилтнүүд өгөөд буй. 

Тэгвэл 2019 оноос хойш Монголбанкийг удирдаж буй Б.Лхагвасүрэн гэж хэн бэ? 

Б.Лхагвасүрэн нь эдийн засагч мэргэжилтэй. Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо, Хадгаламжийн даатгалын корпорацид удирдах шатны ажлууд тогтвортой эрхэлж байсан туршлагатай. Монголбанкны Ерөнхийлөгчийн албан тушаалыг 2019 оны арваннэгдүгээр сараас хойш хашиж буй. Өнгөрсөн 2021 онд Банкны тухай хууль тогтоомжийг ноцтойгоор зөрчиж, Хаан банкны хувьцаа зарагдах процесст Д.Сумъяабазар тэргүүтэй албан тушаалтны үгээр бичиг хийж өгсөн нь олны шүүмжлэлийг дагуулсан ч түүнд хариуцлага тооцолгүй өнгөрөөсөн юм. 

Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн нь : 

-  Б.Лхагвасүрэнгийн хүргэн ах болох Сонгуулийн Ерөнхий хорооны дарга П.Дэлгэрнаранг нүүрсний хулгайн хэргээр Х.Баттулгатай хамаатуулан шалгаж болзошгүй байна. Түүнчлэн П.Дэлгэрнарангийн охин Болор нь Сангийн яаманд мэргэжилтнээр ажиллаж байна. Тэрбээр ХОМ дээрээ Б.Лхагвасүрэнгийн дүү Б.Лхагвадоржийн захирлаар нь ажилладаг "Булгатмөрөн”, "Сүмт-Өргөө” компаниудыг давхар мэдээлжээ. Мөн П.Дэлгэрнарангийн ХОМ дээрх "Кодокоре” ХХК-ийг ХОМ-тээ дурдаж өгчээ. Эдгээрээс "Сүмт-Өргөө” ХХК нь 2020 оны гуравдугаар сард СХД-т Сургууль, цэцэрлэгийн цогцолбор барих 15 тэрбумын тендерт шалгарч байжээ.

-  Б.Лхагвасүрэн өөрийн дүү Б.Лхагвадоржийн оффист түрээсээр Монголбанкныхаа харьяа байгууллагыг оруулжээ. Дүү Б.Лхагвадорж нь 10 гаруй компани эзэмшдэг нэгэн юм. 

https://www.arslan.mn/politics/news/643503.shtml

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>
>