“Disney” компанийн хувьцаа унажээ
ВАШИНГТОН. /CNBC/. Канадын найруулагч Жеймс Кэмероны "Avatar: The Way of Water” уран сайхны киноны нээлтийн орлого урьдчилан таамаглаж байснаас сул гарсны дараа "Disney” компанийн хувьцааны ханш даваа гарагт унажээ.
Тодруулбал, "Disney” компанийн хувьцаа 4 гаруй хувиар буурч, сүүлийн 52 долоо хоногийн хамгийн доод үзүүлэлтэд хүрчээ. Соёл урлагийн салбарын шинжээчид үзэгчдийг удаан хугацааны турш хүлээлгэсэн "Avatar” киноны үргэлжлэлд ихээхэн найдлага тавьж байжээ.



