“Улс төр”-тэй хэргүүд урагшлах уу, удаашрах уу?!
"...Б.Содномдаржаа, Т.Чимгээ нар С.Зоригийг хөнөөсөн” гэх хэргийг хэрэгсэхгүй болгох санал НПГ-т иржээ
Улмаар Дээд шүүхийн шийдвэрийн дагуу С.Зоригийг хөнөөсөн хэргийг сэргээн шалгах ажлын хэсгийг ТЕГ дээр байгуулсан. Уг ажлын хэсэгт ЦЕГ-аас бүрэлдэхүүн орж ажилласан. Тэд хэд хэдэн эрүүгийн хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагааг явуулж эхэлсэн. Гүйцэтгэх ажлын журам зөрчсөн, хэргийн захиалагчтай холбоотой, мөн үндсэн хэрэг багтсан байдаг.
Тодруулбал, С.Баярцогтод холбогдох асуудлыг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх, Дээд шүүхийн хяналтын шатны шүүхээр хэлэлцээд, ял оноож шийдвэрлэсэн байдаг.
Харин үүнээс жил орчмын дараа АТГ-ын мөрдөгч "...С.Баярцогтод холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох” санал гаргаж, түүнийг нь НПГ-ын прокурор хүлээн авч, хэрэгсэхгүй болгосон. Прокурорын шийдвэр 2022 оны долдугаар сарын 6-нд гарчээ. Ийм явдал болж өнгөрсөн.
Нүүрсний хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж буй АТГ, ЦЕГ, ТЕГ-ын ажлын хэсгээс явцын талаар өнгөрсөн долоо хоногт мэдээлэл өгсөн. Тэгэхдээ "...Ажлын хэсэг хэрэг бүртгэлтийн 25, мөрдөн байцаалтын 10, нийт 35 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна. Мөн гурван хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай НПГ-т хүргүүлсэн. Мөрдөн шалгах ажиллагааны явцад нийт 64 иргэн, албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан.
Үүнээс өмнө Ерөнхий прокурор Б.Жаргалсайхан "...Нүүрсний хэрэгтэй холбогдсон 87 этгээдийн зургаа нь байгууллага, 81 нь хувь хүн байна. Тэдний тав нь улс төрд нөлөө бүхий хүн байна. Аравдугаар сарын 25-ны өдөр АТГ-аас уг хэргийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн. Шийдвэр гараагүй байна. 463 хавтаст хэргийг хянахад нэлээн хугацаа шаардаж байна, цаг авч байна.
Түүндээ "...ШЕЗ-ийн 2022 оны гуравдугаар сарын 4-ний өдрийн 53 дугаар тогтоолын Нэгдүгээр хавсралтаар баталсан "Эрүүгийн хэргийн хөдөлгөөний нийтлэг аргачлал”-ын 3.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хэрэг хүлээн авах аргачлалын дагуу эрүүгийн хэргийг шалгаж байна. Уг аргачлалын 3.1.2.4-т "...Цагдан хорихоос бусад төрлийн таслан сэргийлэх арга хэмжээ авсан бол яллагдагчийг шүүхэд биечлэн ирүүлсэн байх” гэж заасны дагуу нэр бүхий 80 яллагдагчийг шүүхэд ирүүлсний дараа хэргийг хуваарилах ажиллагаа хийгдэнэ.
Хамгийн гол нь Эрүүгийн хуулийн энэ өөрчлөлтөөр "...Халдашгүй албан тушаалтныг бүрэн эрх нь дуусах хүртэл хөөн хэлэлцэх хугацааг зогсоож, дараа нь тоолж эхэлнэ”, "... Гэмт хэрэг үйлдэж олсон орлогыг хөөн хэлэлцэх хугацаанаас үл хамааран хураана”, "...Төсвийг 10 сая төгрөгнөөс дээш зориулалтын бусаар зарцуулсан бол гэмт хэрэгт тооцно”, "... Хахууль авах, өгөх гэмт хэргийг Нийтийн албан тушаалтан, Нийтийн албан тушаалтнаас бусад этгээд гэж тус тусад нь илүү тодорхой зүйлчилсэн”, "...Авлигын гэмт хэрэгт өршөөл үзүүлэхгүй” зэрэг нэлээд өөрчлөлт орсон.
Тэгвэл Ерөнхий сайд өнгөрсөн долоо хоногийн Засгийн газрын хуралдаан дээр бас л шүүхтэй холбоотой асуудлыг хөнджээ. Тэрбээр "...Шүүх хурлууд бүгд нээлттэй явагдаж байх ёстой”, мөн "...Хэргийг хэт удаан "барьдаг” нь өөрөө авлигалын хэрэг шүү” гэсэн асуудлыг хөндсөн байна. Ингээд дээрх хоёр чиглэлээр тодорхой хуулиудад өөрчлөлт оруулах чиглэлийг салбар хариуцсан сайдад нь өгчээ.


.jpg)





