Оросууд дайныг хүссэн гэж үү?
Оросын ард түмэнд тохиосон аймшигт дайн, хагацал, үхэл, өнчрөл энэ дууг зохиоход хүргэсэн биз. Саяхан хэдхэн сарын өмнө 2022 оны оросын цэргийн намрын дайчилгаанаас зугтаж Монголд ирсэн оросуудыг харлаа. Нялх хүүхдээ нуруундаа үүрээд эхнэр, бяцхан үрсээ дагуулаад Монголд ирсэн оросын залуус эх оронд нь ямар их дарамт, дарангуйлал, айдас байдгийг хэлээд өгч байлаа.
Хорьдугаар зууны тавь, жараад онуудад Чех, Унгарт зөвлөлтийн танкууд мянга мянгаараа орж жагсагчдыг буудав . Зөвлөлтийн арми Иран, Хятадтай хүртэл байлдаж байлаа. Зөвлөлт улс 1939 онд Японтой монголын Халх голд байлдаж дараа нь 1945 оны 8-р сард Манжуурт Квантуны армийг бут цохиж японы Курилын арлуудыг эзлэв.
Чеченчүүд Орос улсаас тусгаар улс болохоо зарлаж Орос Чечений дайн 6 жил үргэлжлэв. Хорин нэгдүгээр зуунд дэлхий даяар энх тайван тогтвортой байдал тогтож өрнө дорны бүх улсууд найрсаг харилцаа тогтоож хөгжил цэцэглэлийн замдаа оров. Гэтэл гэнэт нартай өдөр аянга цахилгаан буух мэт дэлхийд дайн дэгдэв. Дайн дэгдээсэн этгээд бол өнөөх л дайны хэнээтэн улигт Орос орон. Оросын арми Украиныг довтолсон мэдээг анх сонсоод Зөвлөлт Холбоот Улсын анхны ерөнхийлөгч, “Перестройка”-гийн эцэг Михайл Горбачёв маш их дургүйцэж байсан гэдэг.
Украины дайн эхэлмэгц оросын суртэл ухуулга өрнөдийн эсрэг, ардчиллын эсрэг,үнэний эсрэг, шударга ёсны эсрэг элдэв гүтгэлэг худал хуурмаг мэдээлэлээр телевиз хэвлэл мэдээлээр өдөр шөнөгүй бөмбөгдөж эхлэв. Оросын тусгай албадын нууц ажиллагаа улам идэвхжив. Улаан Оросын тусгай алба анх 1917 оны 11-р сарын 20-ны өдөр Феликс Дзержинскийн удирдлага дор ВЧК / Онцгой Комисс/ гэсэн нэртэйгээр байгуулагдсан.
Монгол улсад 70 жилийн турш төрийн тэргүүн хэн байхыг Монголд бус, Зөвлөлт Холбоот улсад Кремлийн удирдагчид шийддэг байв. Зөвлөлтүүд 1956 онд Унгар, 1968 онд Чехословакд олон мянган танк оруулж эрх чөлөөний төлөө тэмцэгчдийг нухчин дарж байлаа. Наяад онд Польшийн “Солидарност”-ийг танкаар дарах гэж оролдов. Алс холын Куба, Никарагуа болон африкийн Анголд хүртэл нууц ажиллагаа явуулж байлаа. Азийн Хойд Солонгос, Вьетнам, Камбож, Лаост улаан хувьсгалчдыг зэр зэвсгээр хангаж байлаа.
Оросын Хар далайд амарч сувилуулна хэмээн хуурч Москвад аваачин 1937 оны 11-р сарын 26-ны өдөр буудан хөнөөв. Монгол улсын Ерөнхий сайд А.Амарыг 1939 онд Москвад дуудан авчирч буудан хөнөөж байлаа. Монголын 35 000 гэм зэмгүй ардыг улаан оросын заавраар Чойбалсангийн тушаалаар ямар ч шүүхийн ажиллагаагүй, нотлох баримтгүйгээр буудан хөнөөж байлаа.
Эдүгээ Орос орон украины дайныг зогсоох уу? Орос орны цэргийн нөөц дуусах дөхсөн үү? Орос оронд төрийн эргэлт гарах уу? гэсэн гурван асуудал дэлхий нийтийн анхаарлын төвд байна.
Украинчууд оросын армийг анх довтолсон газарт нь буцаан аваачвал дайн зогсож болох юм. Үүний тулд одоо Украинд орчин үеийн “Leopard”, “Abrams” маягийн 500 танк, орчин үеийн “F-16” сөнөөгч нисэх онгоцны 2 эскадриль /1 эскадриль 12 сөнөөгч онгоцтой байдаг/ шаардлагатай байгаа ажээ.
Эдүгээ Орос оронд дайныг сурталчилдаг, Орос орны түрэмгийллийг зөвтгөдөг суртал ухуулга улам газар авч оросууд дайны хэнээтэн гэдгээ бүх талаар харуулж байна. Оросын телевизийн нэвтрүүлэгчээс эхлээд төрийн том албан тушаалтан Дмитрий Медведев хүртэлхи өчнөөн төрийн албан тушаалтан, хэвлэл мэдэлийн ажилтнууд “Украиныг газрын хөрснөөс арчих хэрэгтэй, тэднийг бөмбөгдөж пуужиндах хэрэгтэй, атомын бөмбөгөөр хуйхлах хэрэгтэй” хэмээн хашгирцгааж байна.
Украины цэргийн Жанжин штабын мэдээлснээр 2023.01.16 -ны байдлаар оросын 116080 цэрэг алагдаж, 3118 танк, 6204 хуягт машин, 286 нисэх онгоц, 276 нисдэг тэрэг, 1872 тактикийн пуужин, 749 далавчит пуужин , 17 хөлөг онгоц, 4870 автомобиль цистерн устгагдаад байна.
Хоёр талаас их хүч гаргаж хоёр талын тулалдаан удаан үргэлжилнэ. Харин хоёр талаасаа харилцан буулт хийж хэлэлцээр хийж чадвал дайн дуусна. Оросын арми Украинд өнгөрсөн оны 2-р сарын 24-ний өдөр довтолтогц НАТО маш шуурхай хөдөлж дорнод хилээ бэхжүүлсэн.
Миний бодлоор одооны оросын генерал Шойгу, Герасимов, Нарышкин, Кадыров, Суровикин, Пригожин нар цэргийн эргэлт хийх нь юү л бол. Тэд цэргийн эргэлт хийж чадахгүй. Оросын сөрөг хүчнийг Путин болон түүний нууц албадынхан аль эрт устгаж дууссан. 2015 онд оросын сөрөг хүчний удирдагч Борис Невцов алуулсан.


.jpg)


