БНХАУ ОХУ-ыг зэвсэглэж магадгүй

368

БНХАУ ОХУ-ыг зэвсэглэж магадгүй

 

Тагнуулын байгууллага болон бусад хууль сахиулах байгууллагууд  өөрсдийн өгч буй мэдээлэлдээ итгэх итгэлийн түвшинг илэрхийлэхдээ Уайтхоллын магадлалын хэмжүүрийг ашигладаг.  Тагнуулын шинжээчид ямар нэгэн зүйл тохиолдох магадлал таван хувиас бага гэж үзвэл алс хол гэж үздэг.  Магадлал 25-35 хувьд хүрвэл бага гэж үздэг. Бодит боломж нь 40-50 хувийн хооронд тохиолддог.

Харин АНУ-ын Тагнуулын ерөнхий газрын дарга Уильям Бернсийн БНХАУ ОХУ-ыг зэвсэглэхээр төлөвлөж буй тухай мэдээлээд энэ тал дээр "өөртөө итгэлтэй" хэмээсэн. Тиймээс холбогдох мэргэжилтнүүд  БНХАУ ОХУ зэвсэг нийлүүлэх нь  илүү магадлалтай гэж үзэж байна. Энэ тохиолдолд магадлал 55-75 хувьтай байх боломжтой аж.  Бернсийн сэрэмжлүүлэг түгшүүр төрүүлж байгаа хоёр дахь шалтгаан нь дэлхий дахинд шинээр бий болж буй хүчний тэнцвэртэй холбоотой юм. Түүнчлэн Хятадаас эдийн засгийн хараат болон  хамааралтай Барууны орнууд хариу арга хэмжээ авахад хэр  бэлэн байх вэ гэдэг асуулт гарч ирнэ. Бээжингийн Оросыг зэвсэглэх  шийдвэр нь асар том үр дагавартай гэдгийг мэдэж байгаа. Ерөнхийлөгч Ши Жиньпин өөрийн улс Орост цэргийн дэмжлэг үзүүлснээр дипломат болон эдийн засгийн үр дагавар гарахыг урьдчилан таамаглаж байгаа.

https://www.yahoo.com/news/why-china-may-consider-arming-150840528.html

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>
>