Грект ачаа болон суудлын галт тэрэг мөргөлдсөний улмаас 32 хүн амиа алдаж, 85 хүн шархаджээ

335
 

Грект ачаа болон суудлын галт тэрэг мөргөлдсөний улмаас 32 хүн амиа алдаж, 85 хүн шархаджээ

 

Грект ачааны галт тэрэг болон суудлын галт тэрэг мөргөлдсөний улмаас 32 хүн амиа алдаж, 85 хүн шархаджээ.

Тодруулбал, зоригч тээврийн галт тэргээр 117 хүн зорчиж байсан бөгөөд үүнээс 32 хүн амиа алдаж 85 хүн хүнд болон хөнгөн хэлбэрийн шархадсан байна. Ослын шалтгаан тодорхойгүй байгаа бөгөөд "Iefimerida” хэвлэлд "Ямар нэг шалтгааны улмаас хоёр галт тэрэг нэг зам дээр ирж, мөргөлдсөн” гэж бичжээ.

Гал гарч эхлэхэд эхний гурван чингэлэгт температур 1500 градус цельс хүртэл халсан гэж Темпи хотын дарга мэдээлсэн байна.

Тухайн хоёр галт тэрэгний зорчиж явсан замаар хөдөлгөөний хяналтгүй, тэмдэг, гэрлэн дохио ажиллахгүй байгаа талаар "OSE” компанийн нэг жолооч "ERT” агентлагт өгсөн ярилцлагадаа онцолсон юм. Үүнээс шалтгаалан галт тэрэгний жолооч нар удаа дараа гомдол гаргаж байсан аж.

 

 

https://isee.mn/n/47213

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>
>