АНУ-д 78 настай эмэгтэйг гурван удаагийн банк дээрэмдсэн хэргээр яллажээ Мэдээ мэдээлэл, Дэлхий дахинд 12-04-2023, 11:31 304 Хуваалцах АНУ-ын Миссури мужид 78 настай эмэгтэй Бонни Гүүчийг гурван удаагийн банк дээрэмдсэн хэргээр мужийн шүүхээс яллажээ. Тодруулбал, тус эмэгтэй 1977 онд Калифорнийн банкийг дээрэмдсэн хэргээр ял сонсож, 2020 онд Канзас хотын захын банкийг дээрэмдсэн хэрэгт холбогдож, хэргийн шалгалтын хугацаа 2021 оны арваннэгдүгээр сард дуусаад байсан аж. Харин Бонни Гүүч өнгөрсөн долоо хоногт Миссури мужийн банкны теллерт "Би чамайг айлгахгүй. Мөнгөө тоололгүй. Зүгээр л өг” гэж хэлээд банк дээрэмдэхийг завдсан хэрэгт буруутгагджээ. Одоогоор тус 78 настай Бонни Гүүчийг саатуулан, шалгалтын ажиллагаа явуулж байгаа юм байна. Түүний дээрэмдэхийг завдсан гэх банкнаас Миссури мужийн шүүхэд "13 мянган ам.доллар авсан” гэж мэдэгджээ. Харин цагдаагийн байгууллагаас Бонни Гүүч банк дээрэмдэхийг завдахдаа согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсныг мэдээлээд байна. 304 Хуваалцах Facebook Twitter Санал болгох 4-03-2019, 17:04 Настай иргэний тэтгэврийн мөнгийг дээрэмджээ… 28-04-2016, 12:00 Сэрэмжлүүлэг: Настай эмэгтэйг бүлэглэн зодож, дээрэмдсэн хэрэг дахин гарлаа… 6-04-2016, 13:10 Батлан даалтад гарсан залуу банк дээрэмдэхийг завдлаа… 28-12-2015, 15:38 Банк дээрэмдсэн этгээд олдоогүй байна… 14-12-2015, 09:50 Банк дээрэмдсэн этгээдүүдийг эрэн сурвалжилж байна… Сэтгэгдэл АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.