ЦХХХ-ны дэд сайд асан Б.Болор-Эрдэнэ Оксфордын их сургуульд суралцахаар БЗС-гаас 32 мянган ам.долларын зээл авч байжээ
Эргэн сануулахад тэрбээр өнгөрөгч оны 11 дүгээр сард Цахим хөгжил, харилцаа холбооны дэд сайд Б.Болор-Эрдэнэ өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн байдаг. Учир нь тэрбээр 2021 онд Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын даргаар ажиллаж байх үедээ оролцсон олон улсын хурлын үеэр төрийн албан хаагчидтай холбоотой илэрхийлсэн байр сууринаас болж олон нийтийн зүгээс шүүмжлэлийг хүртсэн юм.



